ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

2022 оны жуулчлахад тохиромжтой шилдэг газрууд

“National Geographic” сэтгүүлээс хэрэв цар тахлын халдвар буурвал дэлхийн өнцөг булан бүрт буй аялагч жуулчдад 2022 онд аялахад тохиромжтой газруудын жагсаалтыг гаргажээ.

Мэргэжилтнүүд тэдгээр газруудыг байгаль, адал явдал, тогтвортой байдал, соёл, түүх, гэр бүл гэсэн ангилалд тус тус хуваасан аж.

Байгалийн гоо сайхны хувьд хамгийн тохиромжтой газруудад: Байгаль нуур, Намиби дахь байгалийн дархан цаазат газар, Австралийн Виктория мужийн ногоон ой, Белиз дэх ширэнгэн ой, Миннесотагийн хойд хэсэгт орших од эрхэс ажиглан харах газрууд оржээ.

Адал явдалд дурлагсдын хувьд хамгийн тохиромжтой газруудад: Колорадогийн Арапахогийн сав газрын өргөн уудам нутагт байрлах хаданд авиралтын газар, сёрфингийн хорхойтнуудад Палау, дугуй сонирхогчдод Сена мөрний эрэг, явган аялагчдад Канадын Нью-Брансвик муж, рафтинг хийхээр бол Карибын тэнгисээс Номхон далай хүртэл Коста Рика гэх зэрэг газруудын нэрлэжээ.

Байгальд ээлтэй шилдэг газруудад: Эквадорын Ясуни үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мозамбикийн Чиманимани, Германы Рурын хөндий, Орегон болон Вашингтон дахь Колумб голын хавцал, Польшийн Лодзь гэх газрууд оржээ.

Соёл, түүхийн хувьд шилдэг газруудад: Хятадын Жинмай уул, Японы Хоккайдо арал, Италийн Прочида арал, Америкийн Атланта, Лондон дахь цагаан тугалгатай хайруулын тавагны гудамж оржээ.

Гэр бүлээрээ аялахад тохиромжтой гоё газруудад: Туркийн Ликия, Испанийн Гранада, Мэрилендийн зүүн эрэг, Дунай мөрөн, Карибын тэнгисийн Бонайр арал, Нидерландын хилийн чанад дахь бүс нутгууд багтсан аж.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button