УЛС ТӨР

“Богд Зонхов” төслийг санаачилсан Ш.Адьшаа хамтрагчдаа санахгүй байна гэв

Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхова” хөшөөний асуудал өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татав. Сошиал дүйвээн эхлэнгүүт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэж мэдэгдсэн.

Тэгвэл энэ төслийг санаачилж оруулж ирсэн гишүүдийн нэг нь Ш.Адьшаа аж.

 Тэрбээр “Таван тэрбумын төсөл яагаад 32 тэрбум болсныг мэдэхгүй. Би анх 5.5 тэрбум гэрдгээр санаачилсан гишүүний нэг мөн. Надтай хамт санаачилсан гишүүдийг одоо би санахгүй айна. Тэр үед саналаа өгсөн. 2020 оны асуудал тэр ондоо л дууссан. Аялал жуучлалын цогцолбор гэж анх санаачилсан. Хөшөө барина гэж ойлгохгүй байна.

Төсөв нь яагаад нэмэгдсэнийг Сангийн яам, Соёлын яамнаас асуух хэрэгтэй шүү дээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-22 18:27

ИНГЭЖ Л ИХ ХУРЛЫН ГИШҮҮН НЭРТЭЙ ЛУЙВАРЧИД ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТӨСӨВТ ТӨСӨЛ САНААЧИЛСАН НЭРЭЭР МӨНГӨ ХУВААЖ ИДДЭГ ХУЛГАЙЧУУД. АДЬШАА ЧИ ОДООХОНДОО САНАХГҮЙ БАЙГАА БОЛ САНУУЛАХ ГАЗАР БАЙДАГ ЮМ ШҮҮДЭЭ. ЖАНГАА ИДЭХЭЭР ЧИ САНАХГҮЙ ГЭЭД ГҮРИЙГЭЭД ҮЗДЭЭ МУУ ХУЛГАЙЧ

Холбоотой мэдээ

Back to top button