ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Узбекистанд вакцинд хамрагдаагүй 26 мянга гаруй иргэнийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Узбекистанд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдээ шийтгэж эхэллээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, 26 мянга гаруй иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүйн улмаас тэднийг ажлаас нь түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Вакцинд хамрагдаагүй иргэдийг статистикийг энэ оны наймдугаар сараас хойшх хугацаанд бүртгэжээ.

Узбекистаны Ариун цэвэр, халдвар судлалын албаны ажилтнууд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага гээд 27,9 мянга гаруй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын дүнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй 50 мянган ажилтан байгааг олж илрүүлсэн аж. Тэднээс 2,225 тохиолдолд ажил олгогч талд торгууль ногдуулахаар болжээ. Мөн 175 объектын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ.

Нэг өдрийн өмнө зөвхөн Ташкент хотод гэхэд л коронавирусийн вакцин хийлгээгүй 3,200 гаруй иргэнийг ажлаас нь түр түдгэлзүүлсэн байна.

Энэ оны наймдугаар сард Узбекистаны Ерөнхийлөгч ажил олгогчдод вакцин хийлгэхээс татгалзсан ажилтныг ажиллуулахгүй байх үүргийг ажил олгогчид олгож, холбогдох хуульд гарын үсэг зуржээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button