ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Сальвадорын Ерөнхийлөгч “Биткойн хот” байгуулна

Төв Америкийн Эль-Сальвадор улсын Ерөнхийлөгч Наиба Букеле нь Кончагуа галт уулын бэлд Bitcoin Miner City буюу уурхайчдын хот байгуулахаар төлөвлөж, уг төслийг санхүүжүүлэхийн тулд криптовалют ашиглана гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар арваннэгдүгээр сарын 21-ний ням гарагт “Би-Би-Си” /ВВС/ агентлаг мэдээлэв.

Шинээр босгох хотод төлбөр тооцоог зөвхөн зоосоор хийх бөгөөд дижитал валют олборлоход тав тухтай, үр ашигтай байх үүднээс Ла-Унион гэх зүүн өмнөд бүсэд газрын гүний дулааны эрчим хүчний эх үүсвэрийн хажууд хотыг байгуулахаар төлөвлөсөн гэв.

Ерөнхийлөгчийн төлөвлөснөөр Биткойн-ситид баар ресторан, орон сууц, худалдааны бүс, нисэх онгоцны буудал, төмөр зам барьж байгуулах бөгөөд тэдгээр нь бүгд криптовалют буюу койноор үйлчилгээ үзүүлэх аж. Түүнчлэн хот орлогын албан татвар авахгүй, харин зөвхөн НӨАТ төлөхөөр төлөвлөжээ.

Өдгөө 40 настай Ерөнхийлөгч Букеле майнер хотыг тогтвортой, бүх талаараа хамгийн сүүлийн үеийн хот болгохоор төлөвлөсөн гэдгээ онцлов. Тиймээс Сальвадор дахь барилгын ажлыг санхүүжүүлэхийн тулд дэлхийн анхны Биткойн Бондыг гаргах аж.

Криптовалютын олборлолтоос олсон орлогын тал хувийг хотыг тохижуулахад, үлдсэнийг нь гудамж талбайг цэвэр, эмх цэгцтэй байлгахад зарцуулна гэжээ.

Төрийн тэргүүн хотыг яг хэзээ барьж байгуулахаа хэлээгүй ч түүний тооцоолсноор дэд бүтцийн ихэнх хэсэг нь 300 мянга орчим биткойн болно гэдгийг тодотгов.

Сальвадор энэ оны есдүгээр сард биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгсэл гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч тус улсын оршин суугчид криптовалютыг мөнгөн тэмдэгт болгон ашиглахад эргэлзэж байгаа бөгөөд токеныг нэвтрүүлэхтэй холбоотой асуудал иргэдийг эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн.

Арваннэгдүгээр сарын эхээр биткойны ханш дээд цэгтээ хүрсэн. “ICB Fund” крипто сангийн Худалдааны үйл ажиллагааны хэлтсийн дарга, санхүүгийн захирал Чэнь Лиминий хэлснээр биткойны ханш 68,600 америк доллар болж өссөн нь криптовалютын зах зээлийн хэлбэлзэлтэй шууд холбоотой. Энэ мэт эдийн засгийн үзэгдэл бол ихэвчлэн томоохон “тоглогчид”-ын үйлдлээс үүдэлтэй.

Биткойн нь блокчэйн технологид суурилсан ижил нэртэй криптовалютын төвлөрсөн бус систем бөгөөд уг системд оролцогч дурын хэрэглэгч үүнийг “олборлох” боломжтой байдаг.

(Эх сурвалж: iz)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button