ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Казахстан: Гурван хүүхдийнхээ хамтаар эх нь 9 давхрын цонхоор үсэрчээ

Казахстан улсын Алматы хотод гурван хүүхдийн эх есөн давхрын цонхоор хүүхдүүдтэй хамт үсэрч амиа егүүтгэжээ. Энэ талаар Алматы хотын Цагдаагийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

“Энэ эмгэнэлт хэрэг Жетысу бичил дүүргийн орон сууцны нэг байшинд гарсан. Амиа егүүтгэсэн эмэгтэй нь 28 настай бөгөөд 2015, 2016, 2019 онд мэндэлсэн бага насны гурван хүүхдийнхээ хамтаар есөн давхрын цонхоор үсэрсэн. Тэдний гурав нь газар дээрээ нас барсан. Нэг хүүхэд нь тэр дороо нас бараагүй ч эмнэлэг рүү хүргэгдэж ч амжаагүй түргэн тусламжийн машин дотор нас барсан харамсалтай хэрэг гарлаа” гэж Цагдаагийн хэлтсийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Цагдаагийн байгууллагаас эмэгтэйн амиа егүүтгэсэн хэргийг шалгаж, амиа хорлоход нь чухам юу нөлөөлсөн шалтгааныг судлахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Энэ мэтээр сүүлийн үед амиа егүүтгэх үзэгдэл дэлхийн улс орон болгонд бүртгэгдэх болсон нь нийгмийн сэтгэл зүй ерөнхийдөө тогтворгүй, амьдралын стресс ихэссэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.  

(Эх сурвалж: Inform.kaz)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
999
999
2021-11-23 19:52

ЯМАР ХАРАМСАЛТАЙ ЮМ БЭ,ХАЙРАН САЙХАН 4 АМЬ

Зочин
Зочин
2021-11-24 10:32

Эвий дээ. Олиггүй нөхөр, ядруу амьдр�##� байсан биз дээ. Өөр юу байхав дээ.

Зочин
Зочин
2022-01-05 20:56

Ээ Бурхан минь

Холбоотой мэдээ

Back to top button