Махны үнэ хөөрөгдсөн “Миний дэлгүүр”-ийг 20 саяар торгосныг зөв гэж үзлээ

ШӨХТГ-аас 2020 оны 11-р сард зохиомлоор хөөрөгдөж, махны үнэ нэмсэн гэх үндэслэлээр “Миний дэлгүүр” компанийг 20 сая төгрөгөөр торгожээ. Гэтэл тус дэлгүүрийн зүгээс шүүхэд хандсан бөгөөд хоёр шатны шүүхээс ШӨХТГ-ийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Тиймээс "Миний дэлгүүр” компанийн зүгээс Дээд шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал өнгөрсөн даваа гарагт болов. Улмаар мөн л анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл ШӨХТГ-аас 20 саяар торгосон нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хүчит шонхор ХХК-ийг мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалсан хэмээн 29 саяар торгосон байдаг.
Хүчит шонхор ХХК-ийн хувьд мөн л шүүхэд хандсан ч эцэстээ өөрсдөө буруутсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.