СПОРТ

Ц.Цогтбаатар 50.000 ам.доллароор шагнуулах уу

Олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүрийн эцэст жиндээ чансаагаараа тэргүүлсэн бөхчүүдийг 50.000 ам.доллароор урамшуулдаг уламжлалтай. Өнөө жил жингээ тэргүүлж, дээрх шагналыг авах боломж Монголын ганцхан жүдочид байгаа нь ОУХМ Ц.Цогтбаатар. Токиогийн олимпын хүрэл медальт, Азийн аварга тэрбээр эрэгтэйчүүдийн 73 кг-д 4807 оноогоор II байрт бичигдэж байна.

Түүний урд, тэргүүлж буй жүдоч нь Лаша Шавдатуашвили. Гүржийн жүдоч, олимп, дэлхийн аварга тэрбээр 5180 оноогоор I байрт явна.

Тэдний хэн нь оны эцсээр жиндээ тэргүүлэхийг шийдэх ганцхан тэмцээн үлдсэн нь Абу Дабигийн Их дуулга. Их дуулгад түрүүлбэл чансааны 1000, үзүүрлэвэл 700, хүрэл медаль авбал 500 оноо өгдөг. Тэгэхээр Ц.Цогтбаатар, Лаша Шавдатуашвили хоёр Абу Дабигийн дэвжээнд ямар амжилт гаргахаас бүх зүйл шалтгаална.

Ерөнхийдөө Ц.Цогтбаатар түрүүлэх юм уу медаль авч, Лаша медалиас мултрахад манай бөх жиндээ тэргүүлж, 50.000 ам.доллароор шагнуулах боломжтой. Тэд өмнө нь хоёр удаа барилдса. Хоёуланд  нь Ц.Цогтбаатар ялсан юм.

Тэд өмнө нь хоёр удаа барилдса. Хоёуланд  нь Ц.Цогтбаатар ялсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button