Нийгмийн

Үйл явдал: “Би цирк үзмээр байна” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно

Арваннэгдүгээр сарын 25-нд болох үйл явдлын тойм:

9.30 цагт “Туушин” зочид буудалд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт болно. Утас: 99088148

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны А зааланд "МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” гардуулах ёслол болно.

11.00 цагт Монголын театрын музейд "Монгол цирк 80 жил” дүрслэх урлагийн үзэсгэлэн, “Циркус хадгаа” хувийн цуглуулга, “Би цирк үзмээр байна” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд "Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулна. Утас: 80204691

11.00 цагт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлжэгч агентлаг Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн нээлт болно.

11.30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болно.

19.00 цагт Улаанбаатар дахь Русский домд "Гэм зэм” романаас сэдэвлэсэн "Гэм зэм” постдрамын жүжиг тоглоно.

"Монгол ньюс мэдээллийн төвд

11.00 цагт Үндэсний хувцас үйлдвэрлэгчид болон Оёдлын холбооноос “Дээлтэй даваа гараг” үндэсний уриалгаа танилцуулна.

11.30 цагт Иргэд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Үндсэн хууль зөрчсөн асуудлын талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button