ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Америк эр хилс хэргээр 43 жил ял эдэлжээ

Кевин Стрикленд гэх америкийн иргэн 43 жил шоронд ял эдэлжээ. Түүнийг гурван ч хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ял оноож, Миссури мужийн шоронд хорьсон байна. Хэргийн хохирогч мэдүүлэг өгөхдөө Кевин Стриклендийг хүний амь хөнөөсөн гэж андуурсан аж. Энэ талаар “Си-Эн-Эн” /CNN/ агентлаг мэдээлэв.

1978.04.25-нд Канзас-Ситид дөрвөн хүн буудуулж, гурав нь нас барсан хэрэг гарсан. Тэднээс Синтия Дуглас гэх ганцхан охин амьд үлдэж чадсан юм. Хохирогч охин хоёр гэмт этгээдийг хурдан таньсан бөгөөд тэд гэм буруугаа хүлээсний дараа тэндэнд арван жилийн хорих ял оноосон юм.

Хэрэг гарсны дараагийн өдөр нь Синтия Дуглас охин мөн Стриклендийг танисан. Охин мэдүүлэгтээ хэргийг үйлдсэн хүнийхтэй үсний засалт нь адилхан байсан гэжээ. Гэвч мэдүүлэг өгөхийнхөө өмнөх өдөр нь Синтия мансууруулах бодис, коньяк хэрэглэсэн байсан аж. Ингээд түүний мэдүүлгээр Кевин Стриклендэд хугацаанаас нь өмнөх суллах боломжгүй нөхцөлөөр 50 жилийн хорих ял оноосон.

Стрикленд өөрийгөө ямар ч аллага үйлдээгүй гэдгээ нотлохыг оролдсон. Харин хэсэг хугацааны дараа Синтия мэдүүлгээ буруу зөрүү өгсөн гэсэн байна. Тиймээс Кевинийг шоронгоос нь суллахыг оролдож эхэлсэн аж. Гэвч тэрбээр 2015 онд нас барсан юм.

Энэ арваннэгдүгээр сард Кевинтэй холбоотой хэргийн нэмэлт шүүх хурал болсон. Ингээд шүүхийн үр дүнд түүний ялыг нь хэрэгсэхгүй болгож, шоронгоос сулласан. Стрикленд харин өөрөө шоронгоос гарна гэдэгтээ аль хэдийн найдахаа больсон байсан гэж эх сурвалж онцолжээ. Гэвч Кевин Стрикленд хожуу боловч ялаас чөлөөлөгдөн эрх чөлөөтэй иргэн болов.

(Эх сурвалж: Planetanovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button