
Пакистаны сайд нарын танхим Энэтхэг улсыг хөрш Афганистан улсад хүнсний тусламж үзүүлэхийн тулд хуурай газрын замаа ашиглахыг нь зөвшөөрөв. Энэ талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг мэдээллээ.
Исламабад Кабулд 28,65 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа 50 мянган тонн улаан буудай, шаардлагатай эм тариа, өвлийн улиралд чиглэсэн хангамжийг илгээнэ гэж Ерөнхий сайдын албанаас мэдэгдэв.

“Бид Энэтхэг улсын Афганистан руу илгээхийг хүсч буй 50 мянган тонн улаан буудайг нийлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Бид Афганистаны ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёстой гэж үзэж байна” гэж Пакистаны мэдээллийн сайд Фавад Чаудри Ерөнхий сайд Имран Хантай Сайд нарын танхимын уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Пакистан олон жилийн турш Энэтхэгийг Афганистантай худалдааны болон бусад тээврийн харилцаатай байхыг үгүйсгэсээр ирсэн. 1947 онд Пакистан улс Энэтхэгээс тусгаарлагдсанаас хойш хөршүүд гурван удаа дайн хийж байсан түүхтэй.
(Эх сурвалж: Canews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.