Нийгмийн

Н.Ганибал: Хүрээлэнгүүдийг БШУЯ-нд шилжүүлснээр сургалтын хэмжээнд л ашиглах болсон

УИХ-ын энэ өдөр /2021.11.25/-ийн нэгдсэн чуулганаар Генетик нөөцийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэг өрнөлөө.

Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетийн үнэ цэн бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилготой уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд салбартаа бус Боловсрол шинжлэх ухааны яаманд харьяалагдаж байгаагаас аливаа салбарын бодлого шинжлэх ухаанч судалгаанд суурилаагүй, учир дутагдалтай байна хэмээн шүүмжиллээ. Тэрээр хэлэхдээ:

Генетикийн тухай хууль зайлшгүй шаардлагатай. Гэхдээ концепцийн хувьд томоохон өөрчлөлт хийхгүй бол уламжлалт мэдлэгээ шинжлэх ухааны хувьд баталгаажуулах асуудал орхигдчихсон. Лаборатори байхгүйгээс орж ирсэн хэдэн төгрөгөө гадны лабораторид өгдөг. Цаашид шинжлэх ухааны хүрээлэнгийн асуудлыг эргэж харах шаардлага тулгарч байна. Эдийн засгийн чадамжгүй байх үед хүрээлэнгүүдийнхээ заримыг үгүй хийгээд, үлдсэнийг нь БШУЯ-ны мэдэлд өгчихсөн. Үр дүнд нь хүрээлэнгүүдийг сургалтын хэмжээнд л ашиглаж байна. Чадамжтай лаборатори бүхий хүрээлэнгүүд салбар салбартаа хэрэгтэй байна. Салбар бүр хүрээлэнгүүдээрээ дамжуулан судалгаа хийж, инновацийг нутагшуулах замаар тухайн салбарынхаа чиг хандлагыг тодорхойж, бодлогоо гаргах ёстой. Нэн ялангуяа үйлдвэрлэл болон технологи дээр суурилсан хүрээлэнгүүдийг онцгой анхаарах шаардлагатай байна.

Өнөөдөр Генетикийн тухай хууль оруулж ирэхэд хүрээлэн буюу судалгааны асуудал орхигдсон байна. Энэ бүхнийг цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй. Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан ч Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн Боловсролын яаман дээр харьяалагддаг учраас хоорондын уялдаа холбоо хангагдахгүй байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-25 13:51

unen helj bna shu. Dornod aimagt neg dampuursan hureelen bna uuniig tatan buulga baahan gazartai terendee huvi hunuust tureesleed bh ym uuniig tsegtsleh heretei

Зочин
Зочин
2021-11-25 18:03

Хүрээлэнгүүдийг ШУА гэдэг төрийн бус байгууллагын харья�##��##�аас гаргаж, төрийн байгууллагын бүтцэд оруулах хэрэгтэй. Төрийн захи�##�гаар шууд суд�##�гаа хийдэг байх нь зүйд нийцнэ. Одоо бол төрийн бус байгууллагын хэдэн өвгөчүүдийн орогнох газар болсон. Тэдний орон тоог хамга�##�ахад хүрээлэнгүүд зориулагдаж байна. Үүний өөрчлөхгүйгээр монголд шинжлэх ухааны тухай ямар ч яриа байхгүй, бас шинжлэх ухаанд суурилсан хөгжил гэж ч үлгэр.

Холбоотой мэдээ

Back to top button