НИЙГЭМ
Шинээр 329 халдвар илэрч, таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын хоногийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэв.
Сүүлийн 24 цагт “Covid-19” халдварын 329 тохиолдол бүртгэгдсэний 247 нь нийслэл Улаанбаатарт, 82 нь орон нутагт бүртгэгдлээ.

Харамсалтай нь, сүүлийн нэг хоногт 41-60 насны нэг, 61-80 насны дөрвөн хүн нас барав.
Одоогийн байдлаар 6481 хүн хэвтэн эмчлүүлж буйн 1292 нь хүүхэд, 235 нь жирэмсэн эмэгтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.