ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч улс орнуудыг агаарын тээврийн хязгаарлалтаа цуцлахыг уриалав

“Омикрон” хувилбар Өмнөд Африкт илэрсэн тул дэлхийн улс орнууд Өмнөд Африкаас ирэх зорчигч, жуулчдыг хилээрээ нэвтрүүлэж хүлээн авахаас татгалзаж, нислэгүүдийг нь цуцалсан. Үүнтэй холбогдуулан Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса улс орнуудыг агаарын тээврийн хоригоо цуцлахыг уриалав.

Тэрбээр энэ тухайгаа ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ мэдэгджээ.

“Коронавирусийн “Омикрон” хувилбар тогтоогдсоны дараа зарим улсууд Африкийн өмнөд хэсгийн хэд хэдэн улсын зорчигчдод хориг тогтоосон шийдвэрт бид маш сэтгэл дундуур байна. Энэ нь Италийн Ром хотноо болсон “Их-20” /G20--ийн уулзалтын үеэр өгсөн амлалтаасаа олон орон тодорхой бөгөөд бүрэн үндэслэлгүй татгалзаж байна” гэж Ерөнхийлөгч Рамафоса хэлэв.

Цааш нь хэлэхдээ, бүх улс орнуудад хоригийг яаралтай цуцлахыг уриалж байна гэлээ.

Рамафосагийн хэлснээр, хязгаарлалт нь шинээр илэрсэн “Омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхэд тустай гэсэн шинжлэх ухааны ямар ч нотолгоо байхгүй. Харин ч хязгаар  тогтоосноор коронавирусийн цар тахлын дараа дөнгөж сэргэх гэж буй эдийн засагт хор хөнөөл учруулж, бүх хүчин чармайлтыг үгүй хийх нь гарцаагүй. Агаарын тээврийн хоригийг Их Британи, АНУ, Европын Холбооны гишүүн орнууд, Арабын орнууд болон бусад хэд хэдэн улсууд нэвтрүүлсэн гэж Ерөнхийлөгч тодотгов.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button