Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

ОХУ, Бразилийн эрдэмтэд хамтран “КОВИД-19”-ийн эсрэг эм гаргана

Орос, Бразилийн судалгааны хүрээлэнгүүд “КОВИД-19”-ийг эмчлэх эм бүтээхэд хамтран ажиллана гэж Бразилийн Гадаад Хэргийн сайд Карлос Франц өнөөдөр /2021.11.30/ мэдээлжээ.

“Өнгөрсөн сард болсон Засгийн газар хоорондын комиссын сүүлчийн хуралдааны үеэр хоёр тал цар тахлын эсрэг БРИКС-ийн орнуудын төслүүдийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Арван санаачилгад Орос, Бразилийн судалгааны хүрээлэнгүүд “КОВИД-19”-ийг эмчлэх эм гаргахад хамтран ажиллах болно. Мөн “КОВИД-19” болон сүрьеэгийн хоорондын хамааралыг судлана” гэж Франс мэдэгдэв. Орос, Бразил улсын эрдэмтэд “эрүүл мэндийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх асар их нөөц бололцоотой” гэдгийг онцлов.

“Анагаах ухааны салбар дахь дипломат ажиллагаа нь вакцинжуулалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эмийн идэвхтэй бодис, вакциныг нийлүүлэхийн төлөө ажиллаж байсан Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн удирдлаган дор Бразилийн өнөөгийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм” гэж сайд хэлэв.

Түүний хэлснээр “Эдгээр хүчин чармайлтын үр дүн нь өнөөдөр Бразилийн хүн амын гуравны хоёроос илүү нь “КОВИД-19”-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан” аж.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x