ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн “Омикрон” хувилбар төсөөлснөөс хурдан хугацаанд тархаж эхэллээ

Коронавирусийн “Омикрон” хувилбар эрдэмтдийн таамаглаж байснаас хурдан хугацаанд дэлхий даяар тархаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Хэд хэдэн улс орны шинэ мэдээлэл үүний нотолгоо болж байна гэж “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Голландын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын 19, 23-нд авсан дээжнээс “Омикрон” хувилбарт вирус илэрсэн гэж мэдэгдэв.

ДЭМБ-ын мэдээлснээр Өмнөд Африкт 2021.11.24-нд “Омикрон” хувилбарын халдварын тохиолдол анх бүртгэгдсэн.

Харин сүүлийн үеийн мэдээллээр, Германд “Омикрон” хувилбарын тохиолдол илэрсэн. Халдвар илэрсэн өвчтөн нь гадаадад аялаагүй, гадаад улсад аялсан хүнтэй ч уулзаагүй гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button