Асрамж халамжийн төвүүд, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд дэмжлэг үзүүллээ

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21 байгууллагын 32 асрамжийн төвд 1083 хүүхэд, залуус үйлчилгээ авч байна. МУ-ын шадар сайдын 2021 оны А/57 тоот тушаалаар “Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын үед хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр журам” батлагдан мөрдөгдөж байна.
Журмын хэрэгжилтийг хангах хүрээнд ГБХЗХГ-аас хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвүүд болон түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэж, төвүүдэд нэн хэрэгцээтэй амин дэм, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэрэг хэрэгцээт зүйлсийн багцыг олголоо. Мөн хүүхэд хамгааллын мэргэжлийн ангиас цар тахлын үед хэрхэх ажиллах талаар чиглэл зөвлөмжийг тогтмол өгч, эрсдэлийг бууруулан ажиллаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.