ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Канадчууд монгол гэр ресторан нээснээр бизнес нь цэцэглэжээ

Канадын Онтарио мужийн Бейфилдэд зун нь богино, өвөл нь урт. Яг л Монголын уур амьсгалтай адил гэж хэлж болно. Бэйфилд бол аялал жуулчлал хөгжсөн хотуудын нэг бөгөөд “Olio Too” гэх рестораны эзэд жинхэнэ монгол гэр барьж, үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

“Бид үүнийг өвлийн байшин гэж нэрлэдэг. Энэ бол арай өөр мэдрэмж. Хүмүүс хэрвээ өвлийн улирлаар Бэйфилдэд ирэхийг хүсч байгаа бол тэдэнд дурсамж үлдээх нь чухал” гэж рестораны эзэн Жоан Оливер хуучлав.

Оливер болон түүний хамтрагч Брент Хиллиер гурван жилийн өмнө рестораныхаа хашаанд жинхэнэ сарлагийн хөөврөөр урласан гэр барьжээ. Тэр гэрээ зөвхөн аравдугаар сараас тавдугаар сар хүртэл ажиллуулдаг ба захиалга нь харин ихэвчлэн сарын сүүлээр дуусчихдаг гэв.

“Хүмүүс ихээр ирцгээж байна. Өнгөрсөн амралтын өдөр бид Сарниигаас групп зочид хүлээн авсан. Китченер, Лондон, Торонтогоос гэр рестораныг маань харахаар ирдэг” гэж Хиллиер хэлэв.

Канадын Торонтогийн нэгэн уушийн газар мөн гэртэй төстэй интерьер дизайнтай аж. Чухамхүү түүнээс санаа авч, гэр ресторанаа нээжээ. Тэд өвлийн улиралд аялал жуулчлал тасалддаг тул үйлчлүүлэгчдийг татахын тулд монгол гэр ресторан барьсан гэнэ.

“Бидгэр ресторанаа олон нийтэд сурталчилан таниулахыг хүсч байна. Бид хүмүүсийг эндээс аз жаргалтайгаар яваасай гэж хүсдэг. Тиймдээ ч хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодорсоор эндээс буцдаг” гэж гэр рестораны эзэн ярив.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-03 18:20

Гоё байна.

Холбоотой мэдээ

Back to top button