ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Европт “КОВИД-19”-ийн гэрчилгээг их хэмжээгээр хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гаарав

Герман улсад коронавирусийн халдварын эсрэг вакцины хуурамч гэрчилгээ худалдсан гэх гэмт хэргийн бизнес гаарч эхэллээ. Залилагчид эмийн сангийн ажилтнуудад хээл хахууль өгч, терминал руу хууль бусаар нэвтэрч байсан байна. Ийм луйвар, гэмт үйлдлийнхээ дараа тэд вакцинжуулалтын хуурамч гэрчилгээн дээр QR код суулгаж байжээ.

Хуурамч бус луйварын хэрэгт оролцсон эмийн сангийн нэг ажилтныг Баварийн цагдаа нар саатуулж, түүнийг улсын прокурорын газар шалгаж эхэлжээ.

Хэсэг сэтгүүлчид эл хэргийн араас хөөцөлдөж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, вакцинжуулалтын гэрчилгээг хуурамчаар үйлддэг эмийн санг Бавари, Гессен зэрэг газруудаас олж илрүүлжээ. QR кодыг олж илрүүлжээ. Гэсэн ч, хуурамч гэрчилгээ эзэмшигчдийг илрүүлэх боломжгүй, мөн тусгай аппликэйшнаар хүртэл гэрчилгээг хуурамч гэдгийг нь илрүүлэх боломжгүй байгаа нь асуудал болж байгаа юм.

Евро Парламентын дэд дарга Никола Бер Европ даяар вакцинжуулалтын хуурамч дижитал гэрчилгээг эргүүлэн татах ажлыг аль хэдийн зохион байгуулах шаардлагатай гэж үзэв.

“Хэрэв та Германы зарим бүс нутгууд дахь тоог харвал түгшүүрийн дохио өгөх цаг нь болсон нь тодорхой байна. Тухайлбал, Саксонид дунджаар гурван оронтой тоогоор илэрхийлсэн хуурамч гэрчилгээ үйлдэгджээ. Тиймээс нөхцөл байдал Европ даяар ажиглагдаж эхэллээ” гэж Евро Парламент үзэж байна.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button