ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Жо Байден ач хүүгээсээ халдвар авсан ч коронавирус биш

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ач хүүгээсээ халдвар авсны дараа бие нь гэнэт мууджээ. Тэрбээр эна тухайгаа 2021.12.03-ны баасан гарагт сэтгүүлчдэд мэдээллээ.

Цагаан ордны тэргүүн хэвлэл мэдээллийнхэнд өөрийгөө халдвар авсан ч коронавирусийн халдвар аваагүй гэж мэдэгдээд, учир нь “КОВИД-19”-ийн шинжилгээг тогтмол өгч байгаа гэдгээ онцлов.

Тэрбээр халдвар авсан талаараа ярихдаа, “Миний бие зүгээр. Би өдөр бүр коронавирусийн шинжилгээ өгдөг. Харин ач хүү маань өвөөгөө үнсэх дуртай. Би зүгээр л ханиад туссан” гэжээ.

Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч Жо Байден байнга шахуу хуурай ханиалгаж, хоолой нь  сөөсөн байдалтай байгаа нь олон нийтийн өмнө ил байгаа тул Байден дээрх тайлбарыг хийжээ. Гэвч, Жо Байден коронавирусийн халдвар авсан гэсэн цуу яриа гараад байгаа юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button