Гадаад мэдээДЭЛХИЙ

Цагаан ордны шинэ хэвлэлийн нарийн бичгийн дарга долоо хоногийн дотор халагдав

Цагаан ордны шинэ хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэти Захариа ажлаа хүлээн авснаас долоо хоногийн дотор халагдсан талаар хоёр эх сурвалж баасан гарагт /2026.10.16/ мэдэгдсэн байна. Тэр хоёр эх сурвалж хэлэхдээ, Кэтиг ажлаас нь халсан тул хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа гэжээ. Тэрбээр даваа гарагт /2026.10.12/ ажлаа хүлээн авсны дараа хэд хэдэн асуудалтай тулгарч, хэвлэлийн бага хурал удирдан явуулсан байдал нь шүүмжлэл дагуулаад байсан юм.

Ийнхүү Кэти ажлаасаа халагдсанаар Конгрессын завсрын сонгууль эхлэхэд хоёр долоо хоног үлдээд буй чухал үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп олон нийтэд мэдээ дамжуулах ажилтангүй болов. Энэ хугацаанд аливаа ерөнхийлөгч өөрийн захиргааны гаргасан амжилтыг олон нийтэд түгээх хүсэлтэй байдаг билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button