УЛС ТӨР

О.Цогтгэрэл: Шударга шүүхийн шийдвэрийг АН-ын гишүүд хүлээж суугаа

МЭНДЧИЛГЭЭ

Дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчууд аа. Монгол орны Өнцөг булан бүрд амьдран суугаа ард иргэд ээ. Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид ээ.

Та бүхэнд Ардчиллын төлөөх намууд нэгдэн нягтарч, өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан түүхт 21 жилийн ойн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Ардчилсан нам түүхэн цаг хугацааныхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа энэ үе түүхийн шарласан хуудсанд “Уналтын цэгээс эргэлтийн цэгээ хатгаж чадсан он жилүүд байлаа” гэж тэмдэглэгдэн үлдээхийн төлөө бид бүгд улам эв нэгдэлтэй байж, улам ухаалаг байж хичээх ёстой гэж би боддог.

Бид дотоод асуудлаа 2021 оны 11-р сарын 05-ны өдөр “Онц” тодотголтой их хурлаараа эцэслэн шийдвэрлэж дууссан билээ. Одоо гагцхүү шударга шүүхийн шийдвэрийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид хүлээн суугаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Алдаа оноо, уналт босолт ээлжилдэг хүний орчлонд үзэл санаа, үнэт зүйлээрээ туг хийн амьдарч яваа нийт ардчилагчиддаа, дэлхийн дөрвөн зүг найман зовхист тархан суугаа Монголчууддаа эрүүл энхийг хүсье.

Бүтэн Ардчилал бадартугай.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Одонгийн ЦОГТГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x