Нийгмийн

Э.Батшугар: Эдийн засгийн хөгжлийг гацаагч хязгааруудаа авч хаяж байж цааш хөгжинө

МАН-ын 30 дахь их хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар шинэ эргэлтийн зургаан зорилтыг танилцуулаад буй. Энэхүү зорилтыг УИХ-ын гишүүн Э.Батшугар хэрхэн дүгнэж байгаагаа хуваалцлаа.

Тэрбээр "Эдийн засгийн дараагийн 10 жилээ ярьж байна. Нэгдүгээрт боомтын асуудлаа цэгцлэх, хоёрдугаарт эрчим хүчнийхээ хүчийг нэмэгдүүлье, гуравдугаарт хот хөдөөгийн жигд бус хөгжлийн засъя, дөрөвдүгээрт аж үйлдвэрийн хөгжил, тавдугаарт ногоон хөгжил, зургадугаарт төрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зургаан сорилт тавьчхаад байна. Манай улс цар тахлын хөл хориотой үед хэдхэн боомтоос хамаг зүйл хамаардаг гэдгийг жинхэнэ утгаараа мэдэрцгээлээ. ОХУ-аас шатахуун үргэлж хамааралтай байх юм. Тиймээс дотооддоо шатахуун, нефтийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг болъё. Заавал нэг газар, нэг боомтоос хамаарахгүйгээр бусад зах зээлд экспортоо нийлүүлэх бололцоог нээе гэсэн том зорилтууд их хурлаар яригдлаа. Миний анхны МАН-ын их хурал. Таатай байна. Бусад төлөөлөгчдийг харахад уур амьсгал ч сайхан, хүлээцтэй хандацгааж байгаа нь ажиглагдлаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-12-07 17:14

Том эдийн засаг ярих ч яахав. МАН ядахдаа НӨАТ гээч юмыг болиод, устгаад өгвөл ард түмний амь зуулганд мөн их тус нэмэр болно доо.

Холбоотой мэдээ

Back to top button