ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ДЭМБ: “Омикрон” хувилбар тахлын явцад нөлөөлж болзошгүй

Коронавирусийн “Омикрон” хувилбарт вирус нь цар тахлын явцад нөлөөлж болзошгүй гэсэн мэдэгдлийг өчигдөр 2021.12.08-ны лхагва гарагийн үдээс хойш ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус хийв.

Өмнөд Африкаас гаралтай гэгдэж буй “Омикрон” шинэ төрлийн коронавирусийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл хязгаарлагдмал байгаа тул цар тахал өвчинд яг ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж Гебрейесус нэмж тодотгов.

“Омикрон” хувилбарт вирус нь дэлхийн 57 улс оронд бүртгэгдсэн гэдгийг ДЭМБ-ын тэргүүн онцлоод, “Бид энэ тоо цаашид өснө гэж тооцоолж байна” гэлээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button