УРЛАГ
Уран бүтээлч Б.Дөлгөөний “SOUL” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Өнгөрөгч зун “Synchronicity” нэртэй үзэсгэлэнгээ дэлгэсэн уран бүтээлч Б.Дөлгөөн дахин шинэ үзэсгэлэнгээ толилуулж байна.
Оёмол, зурмал гэх мэт холимог техник ашиглаж, нууцлаг, сүнслэг ертөнцийн дүр төрхийг илэрхийлдэг гэмээр Б.Дөлгөөн Францын нийслэл Парис хотноо гурван сарын турш зохион байгуулагдах “Cité internationale des arts” хөтөлбөрт Монгол Улсаа анх удаа төлөөлөн оролцохоор шалгараад байгаа юм.

“Soul” үзэсгэлэн “Art Fair” хэлбэрээр зохион байгуулагдаж буй онцлогтой. Өөрөөр хэлбэл үзэгч өөрийн таалагдсан уран бүтээлээ худалдан авах бололцоотой байна.
Үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 10-16-ны хооронд, “MN Art Gallery”-д дэлгэгдэх юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.