СПОРТ

Эмэгтэй тамирчдыг дэмжих олон улсын бизнес хөтөлбөрт О.Хулан хамрагдахаар болов

“Ernst and Young” олон улсын аудитын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй тамирчдыг дэмжих Women Athletes Business Network хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, “Токио-2020” олимпын Монголын багийн тугч Онолбаатарын Хулан хамрагдахаар боллоо.

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Б.Баттүшиг “Токио-2020” олимпын наадамд оролцсон эмэгтэй тамирчидтай ярилцсаны үндсэн дээр О.Хуланг сонгосон бөгөөд манай тамирчин хөтөлбөрт тэнцсэн болохыг баталгаажуулсан албан бичиг өнөөдөр ирсэн байна.

Энэхүү хөтөлбөр нь 2022 оны 1-11-р сар хүртэл 10 сарын турш үргэлжлэх бөгөөд тамирчид спортын замналаа өндөрлүүлсний дараа бизнесийн салбарт амжилттай хөл тавихад туслах зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд тухайн тамирчны бизнесийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, энэ салбарын нэр алдартай хүмүүсийн хүрээлэлд орох үүд хаалгыг нээх, цаашдын карьераа төлөвлөх, амьдрал дээр тулгарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд туслах зэрэг олон төрлийн сургалт, хичээлд хамрагдана.

Улмаар хөтөлбөрт хамрагдсан тамирчид гуравдугаар сард АНУ дахь Nike компанийн байранд зочилж, эмэгтэй тамирчдын бизнесийн сүлжээ уулзалтад оролцох юм.

О.Хулангийн хувьд Австралид суралцаж байсан, англи хэлний өндөр мэдлэгтэй нь энэхүү хөтөлбөрт хамрагдахад нөлөөлжээ. МҮОХ-ны зүгээс эмэгтэй тамирчдаа тус хөтөлбөрт тогтмол хамруулахыг зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button