Энтертайнмент
Монгол циркчид Францад дахин тоглож байна

Дэлхийн алдартай “Феникс” циркийн тайзнаа 2019 онд Монголын циркийн уран бүтээлчид “Нүүдэлчин” тоглолтоо хийсэн билээ.
Энэхүү тоглолтыг бэлтгэсэн “ANGELS Mongolian Modern Circus Theatre” циркийн хамт олон энэ удаа нүүдэлчин ард түмний өв соёл, аж амьдралыг орчин үеийн хэлбэрт оруулан найруулсан цирк, театр, бүжиг, хөгжим, язгуур урлаг хосолсон цоо шинэ “NOMADE” шоугаа дахин Франц улсад толилуулж байгаа аж.
Тоглолт арванхоёрдугаар сарын 11-21-ны хооронд үргэлжлэх бөгөөд өчигдөр эхэлжээ.
Францад ажиллаж амьдарч буй иргэд оролцохыг уран бүтээлчид урьсан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ovoo shde,oroh gergui tsirkchid maani ulsinhaa neriig ondort gargaj yavaa ni