Нийгмийн

Сураггүй болсон малчин осгож нас баржээ

Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газарт тус сумын харьяат малчин А арванхоёрдугаар сарын 08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон билээ.

Улмаар тус аймгийн  Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 15:30 цаг хүртэл зохион байгуулж, тус сумын Оч багийн  “Энгэр-Өлзийт” гэдэг газраас, 45 настай иргэн А-ын цогцсыг олж, Галшар сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button