УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсын Элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Бродскийг нутаг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайдаар томилогдсон өдрөөс эхлэн хоёр орны найрсаг, уламжлалт харилцааг эдийн засаг, хүмүүнлэг, иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг чиглэлээр баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндрөөр үнэлэв.

Цар тахлын үед анх удаа Монгол, Чех Улсын хооронд тусгай үүргийн нислэг үйлдэж эх орондоо буцах хүсэлтэй хэдэн зуун монгол иргэнийг авчрах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Алтан гадас одонгоор шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УБ-аас
УБ-аас
2021-12-14 11:41

Элчин сайд И.Бродски танд баяр хүргэе. Ажилд тань амжилт, амьдр�##�д тань азжарг�##�ыг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button