Нийгмийн

МХБХ: Ахлах дасгалжуулагч Масэ Шүичийг үдэж гаргалаа

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Масэ Шүичи энэ оны дөрөвдүгээр сараас томилогдож, цар тахлын хүнд цаг үед ДАШТ-2022 болон ААШТ-2023 оны урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолт болох Киргизийн шигшээ багийг 1:0 харьцаатай хожиж, мөн АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын урьдчилсан шатанд цахимаар сургуулилтыг хийлгэн амжилттай оролцуулсан билээ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, ЕНБД Д.Тэрбаатар болон Техникийн захирал Б.Буман-Учрал нар түүнийг хүлээн авч, уулзаж дурсгалын бэлгийг гардуулан баяр хүргэж, Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол улсын төлөө зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.Япон мэргэжилтэн Масэ Шүичи дасгалжуулагчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас тус ажлаа өгч байгаа билээ.

Тэрбээр Монгол улсад цөөн хоногийн хугацаанд ирж, МХБХ-ны клубүүдийн дасгалжуулагч нарт сургалтын зохион байгуулж, мөн “Алтан бөмбөг 2021” ёслолын ажиллагаанд оролцсон юм.МХБХ болон Монголын хөл бөмбөгт хайртай хэн бүхний нэрийн өмнөөс ахлах дасгалжуулагч Масэ Шүичидээ цаашдын ажил амьдралд амжилт, аз жаргалыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button