ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Ойрын өдрүүдэд дэлхийг хүчтэй соронзон шуурга бүрхэнэ

Энэ долоо хоногт нэлээд хүчтэй соронзон шуурга болох тул цаг агаарын үзэгдлээс хамааралтай олон хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж эрдэмтэд сануулж байна. Соронзон шуурга нь бараг тасралтгүй үргэлжлэх төлөвтэй байгааг ч анхааруулав.

Соронзон шуурга нь манай гаригийн соронзон мандал болон Наран дээрх салхины урсгалын харилцан үйлчлэлийн үр дүн юм. Геосоронзон шинж чанартай хэлбэлзэл нь хүмүүсийн бие организмд маш их сөрөг нөлөө үзүүлэхээс гадна цахилгаан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагаанд ч эвдрэл гэмтэл үүсгэж болзошгүй юм.

Мэргэжилтнүүдийн урьдчилсан таамаглалаар, анхны соронзон шуурга 2021.12.13-ны даваа гарагт аль хэдийн эхэлсэн аж. Эхний соронзон шуурга нь тийм ч хүчтэй биш ч гэлээ эрүүл мэндийн байдал нэлээд муудаж магадгүй гэж эрдэмтэд анхаарууллаа.

Харин 2021.12.17-нд олон олон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх маш хүчтэй соронзон шуургад өртөнө гэжээ. Арванхоёрдугаар сарын 17-ны соронзон шуурга нэлээд удаан үргэлжлэх бөгөөд зарим цаг уурын үзэгдэлд хэт мэдрэг хүмүүс арванхоёрдугаар сарын 16-нд буюу нэг өдрийн өмнө түүний нөлөөг мэдэрч эхлэх магадлалтай аж. Гэсэн ч, соронзон шуурганы эрчим арванхоёрдугаар сарын 19-нд буурна. Арванхоёрдугаар сарын 27, 28-нд дахин хоёр хүчтэй соронзон шуурга болох тул түүнд урьдчилан бэлдэх нь зүйтэй. Энэ удаад арай бага эрчимтэй байх боловч бие гэнэт муудаж болзошгүй.

Соронзон шуурганы үеэр хүний биед дараах шинж тэмдгүүд илэрч болно:

- Толгой эргэх, толгой өвдөх;

- Гөлрөнгө байдалтай болох;

- Нойргүйдэлд орох;

- Нойрмоглох;

- Анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй болох;

- Цочромтгой байдал үүсэх эсхүл түрэмгий зантай болох;

- Архаг хууч өвчин сэдрэх, хурцдах;

- Сэтгэл хямрах;

- Хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй болох гэх мэт.

Соронзон шуурга болох аюултай өдрүүдэд сэтгэл хөдлөлийн болон бие махбодийн стрессээ аль болохоор багасгах нь зүйтэй гэж эрдэмтэд зөвлөж байна. Энэ хугацаанд унтаж амрах, нойр сайтай байх эсхүл цэвэр агаарт алхах нь зохимжтой.

(Эх сурвалж: PlanetaNovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button