ДЭЛХИЙНИЙГЭМ

Өмнөд Солонгос энэ сарын 18-наас “КОВИД-19”-тэй тэмцэх хязгаарлалтыг чангатгана

Өмнөд Солонгос “КОВИД-19”-ийн тохиолдол нэмэгдэж байгаа энэ цаг үед арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн иргэдийг хувийн байдлаар бөөнөөрөө цугларах тоонд нь хязгаарлалт тогтоож, мөн нийтийн хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг багасгана гэж Ерөнхий сайд Ким Бу Гём мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Арванхоёрдугаар сарын 18-наас 2022 оны нэгдүгээр сарын 2-ны хооронд хэрэгжүүлэх шинэ журмын дагуу нэг дор дөрвөөс илүү хүн цугларч болохгүй гэж Ерөнхий сайд хэлсэн. Шинэ арга хэмжээ орон даяар хэрэгжинэ. Зоогийн газар, баар, цэнгээний газар болон бусад үзвэр үйлчилгээний газрууд 21:00 цаг хүртэл ажиллах юм.

Кино театр, концертын танхим, интернет кафе 22:00 цаг хүртэл ажиллана. Зөвхөн вакцины бүрэн тунд хамрагдсан эсхүл PCR-ийн шинжилгээ нь сөрөг гарсан хүмүүс харин үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх эрхтэй аж.

Өмнөд Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, тус улсад сүүлийн нэг өдрийн дотор “КОВИД-19”-ийн халдварын 7,622 тохиолдол нэмэгджээ. Тэдний 20 нь “Омикрон” хувилбарт вирусийн халдварын тохиолдол байгаа юм. Ийнхүү Өмнөд Солонгос улсын хэмжээнд “Омикрон”-ы 148 тохиолдол аль хэдийн тогтоогдсон.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button