Нийгмийн

Айлын гэр дээр аянга бууж, нэг иргэн түлэгджээ

Есдүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн “Жаргалант” гэдэг газар иргэн А-гийн гэр дээр аянга буужээ. Аянганд цохиулсны улмаас 23 настай иргэн А-ийн нуруу, хөл нь түлэгдэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тус газар нь сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т байдаг бөгөөд өдрийн 16:00 цагт уг хэрэг болсон аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хур бороо ихтэй үед хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийн нэг бол өөрсдийгөө аянга цахилгаанаас хамгаалах юм. Иймээс дуу цахилгаантай бороотой үед хүмүүсийн зайлшгүй анхаарах ёстой зүйлсийн нэг бол цахилгаанаас өөрсдийгөө хамгаалах яах аргагүй мөн юм.

Хэрэв та бороо шуургатай үед гадаа явж таарвал хамгийн эхэнд нөмөр газар олох нь хамгийн чухал. Хамгийн тохиромжтой нуугдах газар бол мэдээж барилга болон таны машин. Ямар ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийгээрэй. Учир нь мод өөртөө цахилгаан татдаг.

Аянга цахилгаантай үед хөлөө хооронд нь аль болох ойр байрлуулж газарт бие хүргэлгүйгээр толгойгоо аль болох доош (тонгойх) болгох хэрэгтэй.

Ийм үед хэзээ ч газар хэвтэж болохгүй бөгөөд цахилгаан газарт буусны дараагаар эргэн тойронд нь цахилгаан гүйдэл тардаг байна. Хэрэв таны ойр орчимд аянга цахилгаан буувал таны биеэр цахилгаан гүйх аюултай юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button