СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Аянгад цохиулсан малчны дээрээс нойтон шороо асгаж, аварчээ

Архангай аймгийн нэгэн сумын малчин аянгад цохиулж, амьд гарчээ. Эл үйл явдад өнгөрсөн сарын гуравдугаар долоо хоногт болжээ.

Та бүхэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс аянганд цохиулсан малчны ар гэр бүлтэй холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.

Тухайн малчин оройн 20:20 цагийн үед хонио хурааж, хотуулахаар гэрээсээ гарчээ. Гэрээсээ гарах үед бороо орж эхэлж байжээ. Машин дотор хоёулаа явж байсан. Хонио хашаа руу нь шахах гээд машинаасаа буусан байна. Машинаасаа буугаад, хонио шахаж явахдаа цахилгаанд цохиулжээ. Машинд хамт сууж явсан хүн гэр рүү орж, хүмүүст хэл хүргэсэн байна. Гэрт байсан хүмүүс сандралдан очиж, аянганд цохиулсан хүнийг хөдөлгөлгүй дээрээс нь нойтон шороо асгажээ. 10 гаруй минутын дараа сэргэсэн ч болсон үйл явдлыг санахгүй, хүн танихгүй байжээ. 2-3 хоногийн дараа л хүмүүсийг бүрэн таньж эхэлсэн аж.

Тухайн үед зөөлөн материалтай малгайтай цамц, гадуураа дээл өмссөн байсан бөгөөд хувцаснууд нь биед нь наалдаж, шатаад урагдчихсан байжээ. Гэрээс гарч ирсэн хүмүүс айж сандарцгаасан байсан тул шууд сумын эмнэлэг рүү явж, эмч авчирсан байна.

Улмаар тухайн шөнөдөө сумын эмнэлэгт очиж, маргааш өглөө нь Улаанбаатар руу хөдөлж, орой нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлжээ. Эмчилгээ хийлгээд бие нь овоо тэнхэрсэн бөгөөд, одоо шарх нь эдгэх л үлдээд буй аж.

Аянганд өртөхгүйн тулд яах вэ?

  • Биедээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой.
  • Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгоно уу.
  • Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй. Даавуун болон берзентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвшин дээр аюултай.
  • Морь унах нь аюултай. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух.
  • Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос дөрвөн метрээс хол зайнд доош суух.
  • Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх.
  • Гэрийн дотор яндан, зуух болон ханатай ойр байх нь аюултай. Тиймээс гэрээс гарч, дөрвөн метрээс хол зайнд доош суух, эсвэл ойр хавийн барилга байгууламжид орж хоргодох нь аюулгүй байдаг аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 08:42

хоо тэгдэг хэрэг үү бас

Зочин
Зочин
2022-07-05 10:43

Монгол ухааныг хэн ч гүйцэхгүй шүү. Эерэг байцгаая

Зочин
Зочин
2022-07-05 10:44

Монгол ухаан агуу....Сайхан мэдээ...

Зочин
Зочин
2022-07-05 10:44

Ийи тохиолдол бас байдагааа????

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x