НИЙГЭМНийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Дорнод аймагт жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж иргэнийг залилсан хэрэг гарчээ

Жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж иргэнийг нэг сая төгрөгөөр залилсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 06-ны өдөр “Бусдад залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Мэдээллийн мөрөөр шалгахад энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд оршин суух иргэн “Т” нь “Жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн иргэн “Б”-с нэг сая орчим төгрөг авч залилжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна .
Иймд иргэдийг аливаа бичиг баримт, зөвшөөрөл, төрийн үйлчилгээ болон бусад үйлчилгээг албан ёсны журмын дагуу холбогдох байгууллагуудаас авч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сэрэмжлүүллээ.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.