ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 07 | Монгол инженерийн НЭГ ӨДӨР

Япон дахь Монголчууд нийтлэлийн долоо дахь дугаарыг уншигч танд өргөн барьж байна. Цувралынхаа энэ удаагийн дугаарыг би зөвхөн видео хувилбараар гаргах туршилт хийж, Токио хотын Асакүсабашёд байрлах "Күсүноки” ХХК-д зочилсон юм. Япон үүсгэн байгуулагч, захирлуудтай энэ компанид Монгол, Япон, Украин, Конго, Бразил зэрэг олон орны IT инженерүүд ажилладаг бөгөөд миний хүсэлтийг хүлээн авч, бичлэг хийх нөхцөл боломжоор хангаж өгсөнд ихэд баярлаж, олзуурхсан билээ. Энэ удаагийн цувралд уг компанийн IT инженер М.Энхтөгсийг урьж, түүний нэг өдрийн амьдралтай танилцахаар өглөөнөөс үдшийн бүрийг хүртэл даган явсан юм. Япон улс ковид19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан ард иргэд, компаниудыг олон хүнтэй цаг, газруудаас аль болох татгалзахыг уриалж байгаа тул эдний компани ч ажилчдаа зарим өдрүүдэд гэрээс ажиллахыг зөвшөөрчээ.
Иймд цувралын зочин маань хүүхдээ цэцэрлэгээс авдаг хоёр өдөртөө гэрээс ажиллах хуваарьт шилжсэн аж. Энэ бүхнийг ч бичлэгтээ тусгахыг хичээв.
Күсүноки нь байгуулагдаад хоёр жил болж байгаа залуу компани ч хэрхэн өргөжин тэлж буйг та бүхэн бичлэгээс үзэж болно.
Түүнчлэн хэрэв та миний өмнө бичсэн Япон айлд 10 хоног амьдарсан тэмдэглэл нэртэй нийтлэлийг уншиж өнгөрсөн бол уг нийтлэлийн гол дүр Такүми Асаи сантай ахин нэг уулзах болсныг дуулгахад таатай байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД-ын Токио дахь “ОНЦГОЙ” хүүхдүүдийн багш Э.Лхамзаяа нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД-ын Япон дэг – Монгол бэр нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД-ын 674 грамм жинтэй төрсөн Тэмүүлэнгийн түүх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД-ын Японы Сонингийн ажил хоёр жил хийсэн тэмдэглэл нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД-ын Хөөх, Тунамал эгч ээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД-ын Японы зах зээлд хүч үзэж буй Зэрлэг жимсний түүх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Япончууд бахархмаар шүү
Энэ цувр�##�д бүр дурлаад уншдаг боллоо Гэрэлмаа сэтгүүлчид баярл�##�аа
Yoponchuudiin soyol iig mongolchuud uul ni jaahan surval
Japan ud ugasa delhiid soyolooroo aldartai l daa
Ёопонд монголчуудын нэрийг өргөн яваад баярл�##�аа
япончууд үнхээр мундаг ард түмэн шүү
huvi hun taldaa yponchuudiig guitseh gazar baihgui
...