Нийгмийн

М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ С.Эрдэнэ татжээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов.  

Хуралдаанаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын  27-ны өдрийн 12, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан  намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй  гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.

Нөгөө талын АН-ын даргаар М. Тулгатыг бүртгүүлэх хүсэлтээ С.Эрдэнэ Дээд шүүхэд ирүүлээд байсан. Тэгвэл саяхан буцаан авах тухай хүсэлт ирүүлээд буцаагаад авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
духлаа
духлаа
12 сар 20, 2021 23:53

ш....

Зочин
Зочин
12 сар 21, 2021 23:04

Тулгат Өнөрбаяр нарт эс хэлэлүү. Наад бах агаа, хотонд ирсэн хонь хоёр уу, муринаа л гэж

Холбоотой мэдээ

Back to top button