УЛС ТӨР

С.Эрдэнийн АН их хурлаа хийнэ

С.Эрдэнийн талын АН XIV их хурлаа ирэх сарын 2-ны өдөр буюу бямба гаригт хийхээр товложээ.

Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ “Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан Монгол Улс хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, үндэсний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэгч, үнэт зүйлс үзэл баримтлалыг нутагшуулан бэхжүүлэхээр Ардчилсан хувьсгал өдгөө олон намын тогтолцоог бий болгож дэлхийн даяаршилтай хөл нийлэн нийгэмшиж даруй 30 жилийг үджээ.

Ардчилсан нам энэ хугацаанд бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сонгуулиараа шийдэн, улс төрийн байр сууриа илэрхийлэх, төр засгийн бодлого шийдвэрийг дүгнэх, засаж залруулахад оролцох оролцоогоо хангасаар ирсэн билээ.Иймд Ардчилсан нам Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс төр, сөрөг хүчний байр суурь, ардчилсан зарчмыг илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, Ардчилсан намын анхан болон дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, зорилгын хүрээнд Ардчилсан намын XIV их хурал 2022 оны долдугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Ардчилсан намын XIV их хуралд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцоно. Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид та бүхэн тусгаар улсынхаа үзэл бодол, зарчим, ёс зүйт төрийн хөгжлийг, бодлого шийдэл, шинэ боловсон хүчин буй болгохын төлөөх тууштай хичээл зүтгэл, тулхтай хүсэл мөрөөдөл, тэмүүллээрээ туг хийн “Үнэт зүйл, үзэл баримтлал” дээрээ нэгдэхийг уриалж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-28 10:29

Одоо зайгаа тавиад өгчихсөн юм чинь тэтгэвэртээ гардөө

Баяраа
Баяраа
2022-06-28 16:55

Яасан? Мөнгөөр хур�##� хийх юм уу? Мөнгөө хаана хандаж авах вэ?

Зочин
Зочин
2022-06-28 16:59

МОНГОЛ ТӨР ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭСЭН ЭРХЭМСЭГ НОЁН ЭРДЭНЭ ШАНЗУВ ИХ ХУРЛАА ХИЙЖ ЭНЭ НАМАА АВРАХЫН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ШУЛУУДЖЭЭ.ИХ ЧИНГИСИЙН ХӨХЧҮ БӨӨГИЙН ДҮР ТӨРХТЭЙ ЭНЭ ЭРХЭМ ТӨРӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ ХУЛГАЙЛААГҮЙ БӨГӨӨД ЦАЛИНГААРАА ЭНЭ ИХ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ БОСГОЖ ЧАДСАН АУГАА ДЭНДҮҮ АУГАА ХҮМҮҮН ГЭДГИЙГ МОНГОЛ МЭДЭХ БӨЛГӨӨ.ЭНЭ САПИРСАН УЛСАА ЭНЭ ЭРДЭНЭ ШАНЗУВ ӨӨД НЬ ТАТАЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ОГЦОМ ДЭЭШИЛЖ АНУ ЕВРОПЧУУД МОНГОЛД АМЬДАРЬЯА ГЭЖ ЧИХЭЛДТЭЛ ӨӨД НЬ ТАТНАА ЭНЭ АУГАА УДИРДАГЧ. ЧИНГИС ҮХЭХДЭЭ 800 д ЖИЛИЙН ДАРАА ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНИЙГ МОНГОЛЫН ХААНААР ӨРГӨМЖЛӨӨРЭЙ ГЭХЭД ХАЛУУНДАА ДЭМИЙРЧ БАЙНА ГЭЭД ТООГООГҮЙ ГЭСЭЭН. ЧИНГИС АХ ДЭЭР ОЧСОН ТҮРГЭНИЙ ЭМЧ ХЭЛСЭН ЗА

Zochin
Zochin
2022-06-28 22:28

Tsaashaa2

Холбоотой мэдээ

Back to top button