Нийгмийн

О.Цогтгэрэл: Туулаад, дийлээд, ялаад зогсож байх өдөр ирнэ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов.  Хуралдаанаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв.

Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын  27-ны өдрийн 12, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулсан  намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй  гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.

Тэгвэл эл шийдвэр гарсны дараа О.Цогтгэрэл сошиал хуудастаа "Бэрхшээл биднийг хурцалж, сорилт бидэнд боломжийг бэлдэж байгаа шүү эрхэм олон журмын нөхөд өө. Шийдэлгүй асуудал, гарцгүй мухардал гэж үгүй. Ардчилсан нам маань амаргүй, хүнд үеэ туулж байгаа ч дийлэнхийн дийлэнхи цугтаа байгаа үед туулаад, дийлээд, ялаад зогсож байх өдөр ирнэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-12-21 10:36

Buruu namaa dagaj dee,xoorxii

Зочин
Зочин
2021-12-21 11:13

Deed shvvxn ard daranguilagch xvvk idda bga blhr argaguie

Зочин
Зочин
2021-12-21 11:22

Deed shvvxn ard daranguilagch xvvk idda bga blhr argaguie

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x