ДЭЛХИЙНИЙГЭМ

Израйль: Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг сургуульд хүлээн авахгүй байх санал гаргав

Израйлийн Ерөнхий сайд Нафтали Беннетт коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг сургуульд нь хүлээж авахгүй байх санал гаргасан байна. Энэ талаар Израйлийн “12-р суваг” телевиз мэдээллээ.

Тус сувгийн мэдээлснээр, Ерөнхий сайд Беннетт коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой боловч вакцины тун хийлгээгүй таван настай хүүхдүүдийг сургуульд явуулахыг нь түр хориглож, зөвхөн эчнээ сургалтад хамруулах бодолтой байгаа гэв.

Харин “12-р суваг” телевизээр Ерөнхий сайдын дээрх шийдвэрийг “хэт туйлширсан” шийдвэр хэмээн нэрлэж, Ерөнхий сайдын байр суурьтай эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.

Вакцин хийлгээгүй хүүхдүүдийг сургуульд нь явуулахгүй гэх саналаас гадна коронавируст цар тахлын тав дахь давалгаа эхэлж байгаатай холбогдуулан шинээр хязгаарлалт хийх асуудлыг хэлэлцсэн Ерөнхий сайдтай хийсэн уулзалт ямар нэгэн шийдвэр гаргалгүй өндөрлөсөн юм.

Израйлийн Эрүүл Мэндийн сайд Ницан Хоровиц олон нийтийн арга хэмжээг хязгаарлах урьдчилсан нөхцөл болгон бизнес эрхлэгчдэд нөхөн олговор олгохыг шаардсан бол Сангийн сайд Авигдор Либерман үүнийг зөвшөөрөөгүй байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button