ДЭЛХИЙНИЙГЭМ

Билл Гейтс: Цар тахал 2022 онд дуусна

Коронавирусийн “Омикрон” хувилбарт халдвар тархаж байгаа хэдий ч цар тахал 2022 онд дуусч магадгүй гэж “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс мэдэгдэв.

Түүний хэлснээр, хүн төрөлхтний түүхэнд нэг ч вирус “Омикрон” хувилбар шиг хурдан тархаж байгаагүй гэв. Мөн хэсэг хугацааны дараа “Омикрон” хувилбар дэлхийн бүх улсад тархах болно хэмээв. Коронавирусийн хамгийн олон мутацитай буюу 32 мутацид орох чадвартай “Омикрон” хувилбар нь чухам хэр зэрэг ноцтой шинж тэмдэгтэй болох нь одоогоор тодорхойгүй байгаа тул үүнийг маш нухацтай авч судлах ёстой гэлээ.

“Хэдийгээр “Омикрон” нь “Дельта” хувилбартай харьцуулахад маш хурдан хугацаанд халдварлаж байгаа учир хүн төрөлхтөнд учирсан хамгийн муу “давалгаа” байх болно хэмээн Билл Гейтс өөрийн “Твиттер” хуудсандаа нийтэлжээ.

(Эх сурвалж: CNBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-18 02:20

Hezee duusahin medeed bhin bodvol,harin zohioson hun n uym bish bzde

Холбоотой мэдээ

Back to top button