ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Хүн 180 наслах боломжтой

Өнөөдрийг хүртэл хүний ​​дундаж наслалтын хязгаар нь эрдэмтдийн дунд маш их маргаан дагуулдаг асуудлын нэг.

Үнэн хэрэгтээ хүн 130-180 жил амьдрах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Эрдэмтэд үүнийг статистик дүн шинжилгээгээр нотолсон аж. Үүнтэй төстэй дүгнэлтийг мөн Канадын эрдэмтэд хийжээ. Тэд судалгаа явуулж, зуу насалж буй өндөр настангуудын дунд мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийжээ.

XIX зууны хүн ам зүйч Уильям Жон Томс хүний ​​дундаж наслалтад түүний өдөр тутмын дадал зуршил, хоол хүнсний чанар, нийгмийн хүрээлэл нөлөөлдөггүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хамгийн сонирхолтой зүйл бол хүн 50 наснаасаа эхлэн үхэх магадлал нь жил ирэх тусам эрс нэмэгддэг гэж үзжээ. Харин 80 наснаас хойш үхэл рүүгээ ойртох эрсдэл нь улам удааширдаг аж. Тиймээс 80 юм уу эсхүл 90, бүр 100 наславал нөгөө ертөнц рүү очих магадлал нь бүр багасдаг гэжээ.

Янз бүрийн хүчин зүйлээс хамааран хүний хамгийн их амьд байх хугацаа бол 130-180 жил байна гэж тооцоолжээ.

Австралид амьдардаг Бид Грок гэх иргэн саяхан 107 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэрбээр урт насалж буй нууцаа хүн бүртэй хуваалцсан нь олныг цочирдуулсан юм. Тэр эмэгтэй өөрийн дуртай ундаа “Emu Export” гэх шар айраг түүнийг ийм хүндэтгэлтэй насанд хүргэсэн гэдэгт итгэл төгс байгаа аж. Мөн АНУ-д амьдардаг 101 настай нэгэн эр урт наслах гол нууцаа задруулсан нь бас олны анхаарлыг татсан. Ленни Ландау саяхан 101 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхдээ, өдөржин гэртээ зүгээр суудаг ч түүнээс хөгшрөлтийн талаар ганц ч гомдол хэлж байгаагүй гэнэ.

Өндөр настнуудын дунд хийсэн судалгаагаар ойролцоогоор 110 наснаас хойш жил бүр нас барах магадлал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь 50 хувьтай гарчээ. Мөн зарим тохиолдолд хүний наслалтад ямар нэгэн дээд хязгаар огт байхгүй гэсэн дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, математикийн хувьд хүн үхэшгүй мөнх байх боломжтой аж. Энэ дүгнэлт нь мөнхийн зүйл гэж байхгүй гэсэн онолтой тэрсэлдэж байгаа юм. Гэсэн хэдий ч, хийсвэр тоо, бодит байдлын ертөнц хоёр ижил зүйл биш гэдгийг судлаачид онцолж байгаа юм.

Түүнээс гадна, сайн дурынхныг хамарсан өөр нэг судалгаагаар хүн хорт хавдар, зүрх судасны болон бусад өвчнөөс сэргийлж чадсан ч биеийн тэнцвэрийг хадгалах чадвар хязгаарлагдмал байдгийг олж тогтоожээ.

(Эх сурвалж: PlanetaNovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
2022-01-21 17:07

ЭНЭ БОЛ УРТ НАСЛАЛТ БИШ СҮНС СҮЛД НЬ АЛЬ ХЭДИЙН ЯВСАН БАЙНА ЗҮГЭЭР СҮГ БУЮУ АРЬС МАХ ЦУС БАЙНА

Зочин
Зочин
2022-02-05 11:12

Үр хүүхдийнхээ ард орж муугаа үзэж насласан болж сүг царайлах ч нээх ч хүсээд байх юм мөнүү?

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button