СПОРТ
М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар чансаагаараа дэлхийд II-т оров

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2021 оны сүүлийн чансааг зарлалаа. Уг чансаанд Монголын шигшээ баг чансаагаараа наймдугаар байрт оров. Эл чансааг Япон тэргүүлж, ОХУ, Франц, Бразил, Германы жүдочид эхний тавд шалгарав.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, Токиогийн олимпын хүрэл медальт М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Токиогийн олимпын хүрэл медальт, Азийн аварга Ц.Цогтбаатар нар II байрт шалгарав.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, 81 кг-д олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Саеид Моллаеи нар V байрт орлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.