ДЭЛХИЙНИЙГЭМ

Турк: 60 гаруй хүн хуурамч архинд хордож, амиа алджээ

Турк улсад архи согтууруулах ундааны хордлогын улмаас 60 гаруй хүн нас баржээ. Сүүлийн хоёр долоо хоногт тус улсын 17 хотод хуурамч архинд хордсон тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Туркийн “Habertürk” телевизийн мэдээлснээр, тэдгээр золгүй тохиолдлын  ихэнх нь Истанбул хотод бүртгэгджээ. Тэнд сүүлийн 10 хоногийн хугацаанд 30 хүн архинд хордож нас баржээ. Нийтдээ хамгийн багадаа 61 хүн нас барсан гэсэн мэдээлэл байна.

Туркийн хойд хэсэгт орших Орду хотод эл хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан таван ч сэжигтнийг баривчлан саатуулжээ.

Арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс хууль бусаар хил давах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Яд-2” нэрийн дор хуурамч архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалддаг бүлэг этгээдүүдийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Ажиллагаагаар 560 суурин газарт шалгалт хийж эхэлсэн ажээ.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button