УЛС ТӨР

О.Цогтгэрэл: АН-ыг улам гүнзгий мухардалд орууллаа

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов.  Хуралдаанаар Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн.

Тэгвэл эл асуудлаар О.Цогтгэрэл www.zarig.m сайтад байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Дээд шүүхийн шийдвэрийг шүүх ёсгүй. Гэхдээ Дээд шүүх улс төржсөн, асуудлаас бултсан шийдвэр гаргаж байна гэж харж байна. АН-ын асуудлыг улам гүнзгий мухардал руу оруулж байна.

Миний өргөдлийг хүлээж авсангүй. М.Тулгат гэж хүний материалыг татаж авсан юм билээ. С.Эрдэнэ өөрөө даргаар сэргээн бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байна билээ. Гурван удаа татгалзсан.

Тэгэхээр одоо цаашид энэ нам бүрэн мухардалд орлоо. Дахин сунгаа хийвэл аль нэг таль нь хүлээн зөвшөөрөхгүй бол Дээд шүүх хүлээж авахгүй.

Дээд шүүх асуудалд гарц гаргалгаа гаргаж өгөх ёстой. Монголын парламентын тулгуур багана болсон нэг нам ийм түвшинд хүрлээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2021-12-23 15:58

НАМ ГЭДЭГ УХАГДАХУУНАА МЭДЭЖ БАЙГАА БИЗДЭЭ. ХҮСЭЛ ЗОРИЛГО НЬ НЭГЭНТ НИЙЛЭХЭЭ БОЛЬСОН БОЛ ТАРДАГ ЮМ БИШҮҮ.

зочин
зочин
2021-12-23 17:41

Цогтгэрэлээ чи өөрөө больчих, эсгий хийх газар нохой хэрэггүй гэж мэргэн үг бий.

Ганбаатар
Ганбаатар
2021-12-24 12:58

үгүй та нар өөр нам байгуулаад, өөрөө хэлбэл өөр нэртэй болоод бүртгүүлчихээчээ. Ардчилсан холбоо нам гэхэд л болно шүү дээ. \\\\тэгээд л С.Эрдэнээс бусад гишүүдээ татаад авчихгүй юү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button