ДЭЛХИЙНИЙГЭМ

АНУ-д “Apple” компанийн ажилчид ажил хаялт зарлав

АНУ-д “Apple” компанийн хөдөлмөрийн нөхцөлүүдийг эсэргүүцэн ажилчид нь ажил хаялт зарлалаа. Тэд “Apple” компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг хүмүүст уриалж байгаагаа “Apple Together” гэх твиттер хуудсандаа хийсэн мэдэгдэлд дурджээ.

Ажилтнууд 2021.12.24-ний өдөр буюу өнөөдөр хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардан ажил хаялт зарлана” гэжээ.

Тэд өвдсөн тохиолдолд чөлөөг цалинтай тооцож олгох, сэтгэцийн эрүүл мэндийн зохих тусламж үйлчилгээ авах, хүндэтгэлтэй ажлын орчин бүрдүүлж өгөхийг компанийн удирдлагуудад хүргүүлсэн аж.

“Дэлгүүр болон онлайнаар ямар ч бараа битгий худалдаж ав” гэсэн уриалгыг ажил хаясан ажилтнууд хүмүүст хандан уриалсан байна. “Apple” компани ажилтнуудад хөдөлмөрийн нөхцөлөөс гадна арьс өнгө, хүйсээр нь ялгаварлан гадуурхдагт сэтгэл дундуур байдаг гэжээ.

(Эх сурвалж: Insider)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button