Нийгмийн

Ц.Цогтбаатар: Тэргэнцрээс гар хүрэхүйц, харагдахуйц брайл үсэгтэй хаяг төрийн ордонд нэвтрүүлэх ёстой

УИХ-ын гишүүн Ц.Цогтбаатар Брайль үсэг бүхий, тэргэнцрээс гар хүрэхүйц бас харагдахуйц түвшинд (ердийн өндрөөс доор) байрлах хаягжилтыг УИХ-ын хүрээнд нэвтрүүлэх, Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ийм стандартыг идэвхтэй, эрчимтэй хэрэгжүүлэх, зохих судалгаа саналыг боловсруулуулах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ.

Энэ талаар Ц.Цогтбаатар гишүүн бичихдээ "УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга М.Оюунчимэг энэ саналыг маань дэмжсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ санаачилгыг дэмжин нэрийн хуудсаа мөн Брайль үсэгтэйгээр хэвлүүлж буйгаа мэдэгдсэн.

Миний хувьд нэрийн хуудсаа олон сарын турш ийнхүү хэвлүүлээд хэвшсэн. Эдгээр өөрчлөлт цаашид шатны хажуугаарх хэвтээ зам, тусгайлан зассан ариун цэврийн өрөө, коридорын замын хөтөч зэрэг олон шинэчлэлийг дагуулна. Эдгээр өөрчлөлт зөвхөн төрийн ордон биш, төрийн бус байгууллагуудын байр байшинг хамарна гэж итгэж байгаа.

Төр манлайлж, сэтгэлгээний өөрчлөлтийг өөрөөсөө эхэлнэ гэсэн үг. Стандартаа дагаад хувийн байгууллагууд ч зохицон өөрчлөгдөнө. Зардал харьцангүй багатай ч өгөөж ихтэй шинэчлэл. Гол нь хүнлэг сэтгэлийн талаас нь авч үзвэл ач холбогдлыг нь хэмжишгүй юм” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Oedro
Oedro
12 сар 25, 2021 14:42

Pop

Холбоотой мэдээ

Back to top button