ДЭЛХИЙНИЙГЭМ

Сөүл 2022 онд Пхеньянтай яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллахыг уриалав

Хоёр Солонгосыг нэгтгэх яам БНАСАУ буюу Умард Солонгост хандан ирж буй 2022 шинэ оныг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны алхмаар эхлүүлэхийг уриалсан гэж “Ёнхап” мэдээллийн агентлаг мэдээллээ.

Хоёр Солонгосыг нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч И Чон Чу хэлэхдээ, “Умард Солонгос шинэ оныг олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлэлцээ хийх үүд хаалгыг нээж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн ахиулна гэдэгт бид найдаж байна” хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдлээ.

Эл мэдэгдлийг энэ оны арванхоёрдугаар сарын сүүлээр болох БНАСАУ /Умард Солонгос/-ын Хөдөлмөрийн Намын төв хорооны бүгд хурлын өмнөх өдөр хийснээрээ онцлогтой гэж тэмдэглэжээ.

Энэ үеэр БНАСАУ-ын төрийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр “2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, шийдвэрлэхээр” тусгасан ажээ. Ихэнх тохиолдолд иймэрхүү уулзалтыг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун биечлэн оролцож, зохион байгуулдаг уламжлалтай.

2019 онд Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсны дараа Умард Солонгос, АНУ-ын цөмийн асуудлаарх яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон. Үүнтэй холбогдуулан Пхеньян хэлэлцээ хийх саналд ямар нэгэн хариу өгөөгүй хэвээр байгаа ба Вашингтоныг “давхар стандарт”, “дайсагнасан бодлого”-оосоо нэн даруй татгалзахыг шаардаж байгаа юм.

(Эх сурвалж: Yonhap)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button