Covid-19ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Өмнөд Солонгос “КОВИД-19”-ийн эсрэг эмчилгээнд хэрэглэх “Файзер” эмийг бүртгэлээ

Өмнөд Солонгосын эрх баригчид өнөөдөр /2021.12.27/ “Файзер” /Pfizer/ компанийн боловсруулсан “КОВИД-19”-ийн эсрэг эмийг яаралтай хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэж, зөвшөөрөл олгосон хэмээн “Ёнхап” /Yonhap News/ мэдээллийн агентлаг мэдээлэв.

Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам шинжээчдийн бүлгийн хурал хийж, “Файзер” компанийн “Паксловид” /Paxlovid/ гэх эмийг ийнхүү коронавирусийг эмчлэхэд ашиглаж болно гэж дүгнэжээ.

Тус яамны дүгнэлтээр, эмийн туршилтын анхны мэдээллээс харвал коронавирусийн халдвар авсан иргэдийн өвчин хүндрэх, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэл аюулыг эрс бууруулж байгаа ажээ. “Паксловид” эмийг зөвхөн 12-аас дээш насны өвчтөнүүдийг эмчлэхэд хэрэглэх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-д мөн эл “Паксловид” эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн. Энэ нь коронавирусийн эсрэг эм хэлбэрээр үйлдвэрлэсэн АНУ-д анхны зөвшөөрөлтэй эм болж байгаа юм. Өнөөдрийг хүртэл хугацаанд зөвшөөрөл авсан бусад бүх эм нь судсаар тарих эсвэл тарих шаардлагатай эмнүүд юм.

(Эх сурвалж: Yonhap News)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x