ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Арнольд Шварценеггер албан ёсоор гоонь эр болов

Холливудын алдарт од, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер /Arnold Schwarzenegger/ эхнэр Мария Шрайвераас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулжээ.

Үүнээс өмнө тэдний гэрлэлт арван жил зургаан сарын турш гэр бүл цуцлуулах үе шатандаа явж байсан юм. Салах явц ийм удаан үргэлжилсэн нь тэд ямар ч идэвх санаачилгагүй байсантай нь холбоотой. Мөн эд хөрөнгө хуваахтай холбоотой маргааныг шийдвэрлэхээс шалтгаалсан гэгдэж байгаа юм.

Арванхоёрдугаар сарын 27-нд эхнэр Мария Шрайвер нь гэрлэлтээ хэвээр нь авч үлдэх боломжтой гэх утгатай мэдэгдэл хийж байжээ.

Сонирхуулахад, “Терминатор” Арнольд Шварценеггер 1986 онд мария Шрайвертэй гэрлэсэн. Мария Шрайвер бол АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн төрсөн дүүгийнх нь охин бөгөөд телевизийн сэтгүүлч мэргэжилтэй. Тэд гэрлэж, дөрвөн ч хүүхдийн эцэг, эх болсон билээ.

Шрайвер 2011 онд “Терминатор” Шварценеггерээс салах өргөдлөө өгсөн байсан. Тухайн үед хос хоёр хэдэн сар хамт амьдараагүй аж. Гэр бүлийнх нь харилцаа ийнхүү хөндийрсөн шалтгаан нь жүжигчин Шварценеггерийн өөр хүүхнүүдтэй үүсгэсэн “хайр дурлалын түүх”, бас хууль бус хүүхэд нь ил болсонтой холбоотой гэгдэж байгаа юм.

(Эх сурвалж: Fox News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button