ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Арнольд Шварценеггер дэлхийг аварна

Америкийн жүжигчин “Терминатор” хочит Арнольд Шварценеггер Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллентэй хамт эх дэлхийгээ аварна хэмээн амлалаа.

Тэрбээр өөрийн “Инстаграм” /Instagram/ хуудсандаа дэлхийн дулааралд хайхрамжгүй хандсанаа хүлээн зөвшөөрч, Австрийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад оролцоно гэсэн видео бичлэгээ нийтэлжээ.

“Дээд хэмжээний уулзалтын үеэр бидний анхаарлыг хамгийн ихээр татаж буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Бид хамтдаа эх дэлхийгээ аварч чадна” гэсэн байна.

Арнольд Шварценеггер 2022 оны зургадугаар сарын 14-нд Вена хотноо болох Австрийн цаг уурын асуудлаарх тав дахь дээд хэмжээний уулзалтад оролцохоо ийнхүү мэдэгдлээ.

Харин түүний видео бичлэг “Инстаграм” хуудсанд нь нийтлэгдсэн даруйдаа шүтэн бишрэгчдийнхээ дургүйцлийг хүргэжээ. Учир нь, Арнольд Шварценеггер 2021 оны арванхоёрдугаар сард болсон “Дэлхийн хямрал. Үнэнийг хэл” онлайн бага хуралд удаа дараа урилгаар оролцохыг урисан ч тэрбээр үл ойшоож байсан удаатай. Тиймээс “Терминатор”-ын шүтэн бишрэгчид түүний энэ удаагийн “Дэлхийг аварна” гэсэн амлалт бол худал зүйл хэмээж байгаа юм.

2021 оны аравдугаар сард Арнольд Шварценеггер байгаль орчны бохирдлын талаар ярьж, хүн төрөлхтнийг махнаас татгалзахыг уриалсан. Өдөр тутмын хоолны дэглэмээ өөрчилснөөр нүүрсхүчлийн хийн ялгаралтыг эрс бууруулна хэмээн тэрбээр үзэж байгаа юм. Түүний хэлснээр, өөрөө хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулж, махан бүтээгдэхүүний хэмжээг 75 хувиар багасгажээ. багасгасан.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хакуна
Хакуна
2022-02-03 10:45

Одоо ч хөгширчдээ хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x